ХАР ШҮЛГҮҮД... С. Болдсайхан - Шинэ бичлэгүүд http://black-bs.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Thu, 20 Aug 2009 19:03:24 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[“Ягаан Флоёд”]]> http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=245420

Чимээгүйхэн гитар чинь чихнээ мэгшинэ

Чи л миний ганцаардлыг ойлгоно

Өө.. өө.. "Ягаан Флоёд",

Өө.. өө.. хөмсгөө хуссан "Галзуу Флоёд"

Нураасан ханаа зүрхэнд минь босго

Нууцын зүгт намайг хөтлөөд үүрд замхар...

 

Жихүүн бороотой өдөр байна. Гэрт гэвч дулаахан

Цонхныхоо өмнө зогсоод хүйтэн гудамж би ширтэнэ

Үл таних нэгэн,  яг л чам шиг

Усан бороонд эсвэл амьдралд даарсан ч шиг 

Бөгтийн алхсаар... 

Бөгийн алхсаар...

 

Өө.. өө.. "Ягаан Флоёд"

Өө.. өө.. хөмсгөө хуссан "Галзуу Флоёд"

Тэр бөгтийн алхсаар арилах нэгэн бол үнэндээ би

Тиймээ миний харж буй үл таних нэгэн бол би

 

...Нууцад чи хэтэрхий эрт хүрсэн

Надад чи тэр нууцаа даанч хожим хэлсэн

Өө... өө..."Ягаан Флоёд"

Өө...өө..  хөмсгөө хуссан "Галзуу Флоёд"...

 

Чимээгүйхэн гитар чинь чихнээ мэгшинэ

Чиний чухам юу гэж хэлснийг ганц би л ойлгоно.

2009.08.19 Seoul, Inchon

 

 

]]>
Thu, 20 Aug 2009 19:03:24 +0800 http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=245420
<![CDATA[Сэтгэл]]> http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=158557

Харанхуй сэтгэлийн минь өрөөг

нэвт гэрэлтүүлэгч ганц цонхныхоо өмнө

Хамаг сайн сайхан бүхний төлөөлөл болгож

тансаг үнэр, дур булаам үзэмжит цэцгийн үрийг тариад би

Шөнөөр ч унталгүй дэргэд нь суугаад дуу аялаж

Шарх сорви болсон зүрхээ нуун байж усалдаг.

 

Харамсалтай нь:

Хэчнээн хайрлаж, халамжлавч

Хайран цэцгийн хэлхээ минь ургасангүй,

Хэчнээн арчилж, уславч

Сүрчгийн үнэрээ анхилуулсангүй.

 

Харин-

Төгөсгөлгүй шөнө мэт харанхуй сэтгэлийн минь дотор

Түлхүүргүй түгжээтэй төмөр хаалга бас бий.

Тийшээ би нэг ч удаа зүглээгүй атал

Тэр өрөөгөөр дүүрэн шарилж ургасан байна.    

2008 оны 10 дугаар сар 13

 

  

 

 

 

 

]]>
Wed, 25 Mar 2009 05:42:00 +0800 http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=158557
<![CDATA[Уншигчийн сэтгэгдэл]]> http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=149930 "Үхлийн тухай" хэмээх шүлгэнд минь бичсэн нэгэн уншигчийн сэтгэгдэлийг энд орууллаа.  Таалагдсан учир хуваалцая гэж бодсон юм.

Тэнгэр газар
Тэнгэс уулнууд
Би бас чи
Бид явахын тулд ирсэн гэж үү
Ирэхийн тулд явна гэж үү
Эргээд төрнө гэж үү
Эсвэл хоосондоо оршино гэж үү
Наргүй дэлхий
Навчгүй модод
Намайг хамгийн ихээр гунисан байхад
тодордог гэдэг гоо үзэсгэлэн
Үс бүрийн минь гуниглан мэгших чимээ
Үүдэнд чинь очоод хаалгийг чинь цохиж байна
Үхэл гэгч хамгийн сүүлчийн инээмсэглэл биш гэж нотлох гээд
Үлдсэн бүх эд эс минь энд бархирч байна .....
Энд ....

 

  nominarisha (зочин) | 2008-12-09 13:52:27

]]>
Thu, 05 Mar 2009 16:01:54 +0800 http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=149930
<![CDATA[Үнэний тухай бүлэг шүлэг]]> http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=147486

Үнэний тухай бүлэг шүлэг

1.

Чухам жинхэнэ орчлонгийн

Тодорхой нэг газар

Цэвэрхэн зассан ширээний ард

Өглөөний цай ууж суух зуураа

Залуу яруу найрагч

Шинэ шүлгийн санаа бодож олов.

 

Чухамдаа бол бидний ертөнц

тэр шүлгийн санаа юм.

 

2.

Арван есөн жилийн турш (Арван ес бол тодорхой нэг хугацаа)

Төлөвлөгдсөн төлөвлөгөөг гүйцэлдүүлэв

Амьдрал түүний бичсэн шүлэг гэдгийг

Үнэнээс тэрслэн байж олж мэдэв.

 

3.

Миний нэрийг одоогоор Болдсайхан гэдэг

Энэ нэрээ би нэг их удаан зүүгээгүй

үүнээс өмнө би Дарвин байсан

түүнээс өмнө хүмүүс намайг нэгэнтээ

Христос хэмээн дуудаж асан санагдна 

 

 

 

4. 

“Нэгэнт хийгдчихсэн хувьсгалыг ахин хийгээд л

Нээгдчихсэн нээлтүүдийг дахин давтаж нээгээд л

Хэн хамгийн сүүлд үхнэ?

Хэн яг одоо амьдарч байна?

Тэр л жинхэнэ” гэж

Шинэ шүлгээ яруу найрагч бичиж дуусгаад

Ширээн дээрх дэвтрээ хаав

 

5.

Миний нэрийг Болдсайхан гэдэг.

Намайг хүмүүс cаяханыг хүртэл: Болдоо, Болдмаа,

Боов, Боорцог, Болсон мантуу,

Хүүхэмсэг жаал, хулгайч нохой, идэвхтэн суралцагч,

Сэтгэцийн өвчтөн, ирээдүйтэй яруу найрагч хэмээн дуудаж асан

Аль нь миний жинхэнэ нэр болохыг би хэлж мэдэхгүй

 

6.

Чиний нэрийг хэн гэдэг вэ?

2008 оны 10 дугаар сар 13

 

 

 

 

]]>
Fri, 27 Feb 2009 15:25:59 +0800 http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=147486
<![CDATA[Яг үнэндээ бол...]]> http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=146699 1.                          Хайр

 

Хамрын ханиад, хатгаа, үрэвсэл, шиг

Хүндэрвэл хорт хавдар шиг-

"Хайр" бол нэгэн төрлийн өвчин"

Чиний туссан-

Надад халдварласан-

Ээжийн оношилсон-

тийм л өвчин.

 

Хүнийг хайрлах нь:

Өвдөхийн нэр

Хүнээр хайрлуулах нь:

Шаналахын тохио

 

Удвал урхагшидаг энэ өвчнөөр

Зөвхөн үнэнч хүмүүс л өвчилдөг.

Ухаангүй дурласан нэгний дүр эсгэцгээх бусад хүмүүсийн харин

Учрыг нь би огтхон ч ойлгодгүй!

 

 

                              2008 оны 12 дугаар сар 14

 

2.                      Дурлал

 

Дурласан хүний амнаас 

"Чиний төлөө !" гэх үгс

яаж гардгийг

Би ерөөс ойлгодгүй.

 

" Чиний төлөө би үхье!"

" Чиний төлөө ууя!

"Чиний төлөө золиослоё!..."

 

Яагаад хүмүүс ийм хуурамч байдгийг

Яаж тэд илэрхий нэгнийгээ мэхлэхээс ч

ичэхгүй байж чаддагийг

Надад хэн хэлж өгөх вэ?

Би яаж сурах вэ?

 

...Миний төлөө үхээч!

...Миний төлөө уугаач!

...Миний төлөө золиослооч! 

2008 оны 2 дугаар сар 4

Энэ 2 нь тусдаа, бие даасан шүлгүүд шүү.

 

]]>
Tue, 24 Feb 2009 17:33:03 +0800 http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=146699
<![CDATA[Wish You Were Here]]> http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=140498                    Wish You Were Here

Сууж буй сандалын ард

Сууж буй бүсгүйн

Сонсож буй үеэ өнгөрөөсөн хөгшин хамтлагийн

Мартагдалгүй үлдсэн дуун дэхь

Хэн нэгнийг үгүйлсэн үгс:

      Wish You Were Here

Гадаа бороо орж байна

Бороо ороход би дуртай

Гэвч энэ бороо тэнгэрт

Уйлж буй бурханы

Нулимас мэт гашуун

      Wish You Were Here

Нойтон гудамж-эль хуль: шөнө дунд

Норсон дэвтэр-царцсан үзэг: даарсан сэтгэл

Арилсан бороо-дууссан дуу-

амнаас үл гарах тэр үгс:

       Wish You Were Here

ахиад л бороо.

 

 

 

]]>
Thu, 12 Feb 2009 11:26:45 +0800 http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=140498
<![CDATA[Аугаа Эх Оронч.]]> http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=119013 ***

Би ганцаараа
Чи ганцаараа
Бид уг нь олуулаа
Гэсэн ч бид сохор
Тиймдээ ч ирээдүй харанхуй
Гэрэл гэгээ хаана байгаа тухай
"Аугаа эх оронч" л мэднэ

"Аугаа эх оронч"
Бидний төлөө үхнэ гэсэн
Амьдрал тэгээд удахгүй сайжирна
Ардчилал хэмээх жүжиглэсэн тоглолт
Алга ташалтаар дүүрэн өндөрлөнө


"Аугаа эх оронч" бидэнд
Өнөөдөр өмссөн, маргааш өмсөх
Өөрийнхөө оймсоо тайлж өгчихөөд
Хөл нүцгэн алхана гэсэн
Тэгээд бид ахин өвөг эцгээсээ
Өнгөрсөнд л байсан жаргалын тухай
Сонсох хэрэггүй болно.

Би ганцаараа
Чи ганцаараа
Бид уг нь олуулаа
Харамсалтай нь бид эрх чөлөөг хэзээ ч мэдэрч үзээгүй
Харж барьж үзээгүй тэр үнэт эрднэсийн төлөө хэн хэн маань даанч тэмцэхгүй!
  2008 оны 12 дугаар сар 27

 

 

 

]]>
Wed, 31 Dec 2008 17:05:05 +0800 http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=119013
<![CDATA[Ээждээ...]]> http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=114294 ¹ 1

                  Бүү гунихар...

 

Çàëóó ÿâñíû òàíü ìөð

Ýöãèéí ìèíü ñýòãýëä áèé

Äààí÷ ýöýã ìèíü ýíä àëãà

Äèâààæèíä áóðõàíòàé õөөðөëäөæ ñóóãàà.

 

Òýãýâ÷ òà áүү ãóíèõàð

Òýíä... ýöýã ìèíü

Òөãñөøãүé õàéðûí ýçýí áóðõàíä

Òàíû òóõàé ÿðüæ áàéãàà

Òýãýõëýýð òàíû çàëóó íàñ

Òýíãýðèéí îðîíä çóãààëæ ÿâàà.

                            

 

¹ 2            Õóó÷èí ãýðýëò çóðãóóä...

                

Õóó÷èðñàí ãýðýëò çóðãóóääàà ýýæ ìèíü èõ õàéðòàé

Õîðâîîã õóâèðãàí өөð÷èëæ, өөð÷ëөõäөө

Õóó÷èí çүéëñýýc þó ÷ үëäýýäýããүé

Õýðöãèé öàã õóãàöààíû àëõààä ãàðñàí ìөð òөäèé çóðàãíààñ

Õýëýëãүé îðãîñîí çàëóó íàñíûõàà òөðõèéã

Õîðâîîã ýðò îðõèñîí õàíийõàà äүðèéã

Õàÿàä ÿâñàí õàëóóí äîòíî õүìүүñèéíõýý öàðàéã  îëæ õàðäàã áèç. 

Õàðàìñàëûã íü áè ìýäýðäýã. 

Õàðèí òýð çóðãóóäàä үíýõýýð äóðãүé. Òýð çóðãóóäààñ

Õàéðò ýýæèéíõýý õýðõýí õөãøèð÷ áóéã

Õîëäîí îäñîí, îäîõäîî ãóíèãò äóðñàìæ ë үëäýýñýí çàëóó нàñíûõàà àðààñ

Çүðõ çүñýì óéòãàðòàé èíýýìñãýëñýýð

Çóãóóõàí àëõàæ áóéã îëæ õàðäàã.

 

Өäөðæèí çóðàã øèðòýõ ýýæèéãýý áè îéëãîäîã

Өөð íýã өäөð õүү ìèíü õàðèí...

 

]]>
Fri, 19 Dec 2008 15:19:08 +0800 http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=114294
<![CDATA[Анна Ахматова]]> http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=109762         Анна Ахматоваг яруу найраг сонирхдог хүн болгон л гадарлах байх.  Түүний шүлгүүдийг нь мэдэхгүй гэхэд нэрийг нь бол хаа нэгтэй сонссон л байж таараа. Үнэхээр ч Ахматова бол 20-р зууны Орос орны  яруу найрагчдаас нэр алдраараа хол тасарсан гайхалтай найрагч. Харамсалтай нь хаалттай нийгэмийн хар гайхаар их ч зовсон.  Гэлээ гээд тэр өдрүүдийг шүлгийнхээ хүчээр давж гарсан буй заа.

      Дээрх хоёр шүлгийг амласныхаа дагуу Ахматовагийн англи хэлээр орчуулагдан гарсан номноос хөрвүүллээ.  

 

                              Сүүлчийн хундага

Хаягдаж алдагдсан гэрийнхээ төлөө би ууж байна

Хилэнцэт амьдралынхаа төлөө

Хоёулаа атлаа ганцаардах ганцаардлынхаа төлөө

Хамгаас гойд сайхан ирээдүйн чинь төлөө ууж байна

 

Хуурч мэхлэсэн уруулын чинь төлөө

Харц чинь үхэл шиг хүйтний төлөө

Хорвоо аз жаргал үгүй муу муухайн төлөө

Хайр, энэрлээ бурхан биднээс хармалсны төлөө

                                                                  ууж байнаа!

 

                                           ***

                        Би зөв цагтаа мэндэлсэн...

Эсэн мэнд би зөв цагтаа төрсөн, бүхий л үеэс,

Энэ эрин үе минь л надад цорын ганц адислагдсан

 Харамсалтай нь аугаа хүчит бурхан хөөрхийлөлтэй ядуу миний сүнсийг

Худал хуурмаггүйгээр хорвоод эс амьдруулав

 

 

Тиймээс ч орон гэр минь цэв хүйтэн байна

Тиймээс ч  олон олон найз нар минь

Үдшийн бүрийд гунигт шувууд мэт

Үнэндээ газарт хэзээ ч байгаагүй хайрын тухай дуулж байна.

 

 

]]>
Thu, 11 Dec 2008 14:50:23 +0800 http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=109762
<![CDATA[Үхлийн тухай дуулагчийн төрсөн өдөр.]]> http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=109710        Хүйтэн салхи хацар алгадсан өвлийн  жихүүн энэ өдөр цагаан өмсгөлт, үхлийн тухай дуулагч төрсөн юм. Цагаан өмсгөлтэй, үхлийн тухай дуулдаг хэн байдаг билээ?  Та бараг л таачихсан биз дээ? Мэдээж энэ бол Эмили Дикинсон. Тиймээ өнөөдөр Эмили Дикинсоны төрсөн өдөр. Нэр цуутай ч чинээлэг бус айлын гэрт төрж, шашины нөлөөнд өсч хүмүүжсэн ч Христийг хүлээж авалгүй зөвхөн өөрийнхөөрөө амьдралыг таньж,  бүхий л насаа үхлийн тухай бяслгахад зориулсан тэр шүлэгч бүсгүйн орчлонд мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.

    Эмили Дикинсон гэж хэн байсан тухай түүний Америкийн яруу найрагт оруулсан хувь нэмрийн тухай бид саяхнаас л мэдэх болсон билээ. Миний л санахнээ хамгийн анх түүний шүлгүүдийг яруу найрагч Г. Аюурзана орчуулж байсан санагдана. 

      Дикинсоны хувийн амьдрал шүлгүүдээсээ ч дутахгүй нууцлаг бас нэг төрлийн этгээд байсан тухай бид бүгд мэдэх болсон. Түүний бэр эгчдээ дурласан, гэрээсээ гардаггүй байсан, үргэлж цагаан хувцас өмсдөг, эр нөхөрт гараагүй, амьд ахуй цагтаа уран бүтээлээ хэвлүүлээгүй гээд л сонирхол татам зан авир болон хувийн амьдралынх нь тухай яриад байвал дуусахгүй. Тиймээс ч өнөөдөр хэдүүлээ түүний уран бүтээлийн тухай, тэр тусмаа Эмэли Дикинсоны үхэлд хэрхэн ханддаг, түүнийхээр үхэл гэж юу байсан тухай ярилцья.

    Гүн ухаанд суралцах нь үхэлд өөрийгөө бэлдэх явдал гэж мэргэн хүмүүн айлдсан байдаг. Үнэхээр ч үхлээс өөр нууцлаг, үхлээс өөр аймшигтай эсвэл гайхамшигтай, сэтгэл хөдөлгөм бас айдаст автуулам зүйл амьдралд байхгүй. Үхэл хэнийг ч ялгадаггүй бөгөөд хэзээ нэгэн цагт хүн бүр  ямар нэгэн байдлаар түүнтэй нүүр тулдаг шүү дээ. Хэрэв бид нүдээ нээгээд ойр орчимоо сайн харвал үхэл хаа сайгүй л оршиж байна. Навчис шарлаж мөчрөөсөө тасран хийсч одох нь ч үхэл шүү дээ. Тиймээс ч үхлийг таних нь дан ганц гүн ухаанд суралцах явдал бус ерөөс амьдарлын хамгийн чухал зорилго гэлтэй. Үхлээс айсандаа түүний тухай огт ярихгүй эсвэл бодохгүй байх нь яав ч зөв зүйл биш. Учир нь үхлийг танисан хүн л амьдралд илүү ухаантай ханддаг, зугаа цэнгэлээс илүү цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг ба тэр хүн ямагт үхлээс нэг алхам түрүүнд явж чаддаг.

Тэгвэл үхэл гэж юу юм бэ?

    Эмили Дикинсоны шүлгүүдийн ихэнх нь үхэл, үхлийн дараах амьдрал, мөнх нас, бурхан, диваажингийн тухай бичигдсэн байдаг ба эдгээр ойлголтуудыг бүхэлд нь  “үхэл” хэмээх сэдэвт багтаан ойлгож болно. Тэрээр оршуулгийн ёслолоор жишээ болгон үхлийн тухай ийн бичжээ.

         

“Нойрсохоос ч намуухан зүйл байдаг

Нэрээ гэвч хэлэхгүй”

“Тэр эгэл нэгэн төлөвтэй

Түүнийг нь би ойлгодгүй”

“Хэрэв би тэдний оронд байсан сан бол хэрхэвч нулимас туслуулахгүй -

Хичнээн бүдүүлэг вэ хэн нэгэн цурхиран уйлах нь”

“Бид ширтсээр- нисэн одохдоо шувуудын үлдээсэн

Нууцлагхан дүрийг нь !

 

Үнэхээр ч үхэл бидэнд нэрээ хэлдэггүй. Үхэл бол үхлийн нэр биш. Үхэлд нэр байхгүй, үхлийг бид л үхэл гэж дууддаг ба үхэл яг л шувуудын нисэн одохдоо үлдээсэн тэр нууцлаг дүр шиг л танигдашгүй. Тиймээс ч, үхэл ийм нууцлаг атал хэн нэгнийг үхлээ хэмээн эхэр татан уйлж гашуудах нь утгагүй юм.

 

 

“Энэ үхэл биднийг энгэтэл их өвтгөөгүй ээ-

Энэ арьдрах л биднийг илүү их өвтгөдөг-

 

Үхэл бол бидний төсөөлдөг үхэлтэй ижил зүйл биш. Үхэл үнэндээ өвдөлтгүй байж болно. Үхнэ гэж байхгүй ч байж болно. Бидний өөрсдийн бий болгосон тэр аймшигт төсөөллөөс үүдээд л үхэл хамгийн муухай зүйл мэт санагддах байх. Яг үнэндээ бид амьдарч байгаа болохоор амьдрал ямар вэ гэдгийг бага ч болов хэлж мэднэ. Харин үхэж үзээгүй атлаа үхлийг амьдарлаас илүү өвдөлттэй гэдгийг яаж нотлох вэ? Харин ч эсэргээрээ байж болно шүү дээ.

 

 

“Айх аа? Хэнээс би айх ёстой гэж?

Үхлээс л лав айхгүй- түүний хэн гэдгээс”

 

Нэгэнт л үхлийг хэн гэдгийг нь мэдэхгүй юм чинь түүнээс бид айх хэрэггүй.

 

“Хэрэв би үхээд

Чи амьдрах юм бол-

Тэгээд цаг түг түг цохилсоор л байх юм бол-

“Үүнийг мэдэх яруу тансаг...”

“Худалдаа арилжаа үргэлжилсээр л-

 нисэх мэт цэцгэлэх болно

Хагацалыг амар амгалан болгож хувиргаад

Хүмүүний сэтгэл анирлангуй хэвээрээ байх болно 

Тэгээд Жентэлмэнүүд цовоо хөгжилтэйгөөр

Тааламжит үзэгдлийг удирдан тоглосоор л байх болно!

 

 

Үхлийн тухай өөр нэгэн төөрөгдөл бол бид үхчих л юм бол бусад бүх зүйл устна, дуусна, зогсно гэж бодох явдал.  Гэтэл Дикинсон энд бичжээ. Би үхсэн ч, чи амьдарч, хар зах дээр худалдаа арилжаа хийгддэгээрээ л хийгдэх болно. Мод ургадгаараа л ургана. Нар манддагаараа л мандна. Тиймээс ч би үхэх нь угтаа бол би үхээгүйтэй ижил юм. Энд хэлэгдэж байгаа “би” гэдэг ойлголтыг ч бодож үзвэл сонин санаа гарч ирж байна.  Нөгөөх “би бол би” эсвэл “чи бол би” гэсэн танил санаануудыг ч эндээс олж харах боломжтой.  Миний үхэлээр чи амьдарна. Үхээд яс минь мод болон ургана.

 

Диваажин эмч гэж үү?

Тэр эдгээж чаддаг гэж тэд хэлдэг

Гэтэл нас нөгчисний дараах тэр эм

Надад хүртээлгүй-

Диваажин мөнгө санхүү юм уу?

Тэд бидний өр зээлийн тухай л ярих юм

Гэтэл тэр хэлэцээрт

Би ерөөс оролцож бологүй-

 

Үхээд бид хаа очдог вэ? Энэ тухай бодож үзээгүй хүн бараг л байхгүй байх.  Үхлээс бус үхээд хаа очихоосоо айсандаа л хүмүүс Сүм хийд барааддаг. Харин Дикинсон энд шашны гол ойлголтуудыг няцааж байна. Үнэхээр л бурхан аугаа их хүчтэй юм бол, үнэхээр л бурхан дуусашгүй хайрын эзэн юм бол, тэр яагаад өр зээлээ нэхэж яваа нарийндаа хатсан хятад панзчин шиг авирладаг юм бэ? Бас яагаад дарангуйлагч мэт бидэнд бусдыг хайрла, хайрлахгүй бол халуун тамд шат хэмээн тушаана вэ? Тамаас айсандаа бусдыг хайрлах нь жинхэнэ хайр мөн гэж үү?

 

“We lose- because we win”

Gambler – recollecting which

Toss their dice again.”

 

   Тиймээ хожихын утга учир хожигдоход л байдаг ба үхэл л амьдралыг амттай болгож байна гэдгийг Дикинсон ухаарчээ. 

 

Мөнх наслахсан гэж бодох нь хамгийн тэнэг бодол гэдгийг Дикинсон л надад энэ хэдэн үгээрээ анх хэлж өгсөн билээ.  Иймийн учир өвлийн хүйтэн энэ өдөр кофений үнэрт номын сангаас үхлийн тухай Дикинсон хэрхэн дуулсан тухай чадах ядахаараа өгүүллээ.  Бүгдэнд нь Дикинсоны төрсөн өдрийн мэнд хүргэе!

2008.12.10

St. Charles MO

 

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
Thu, 11 Dec 2008 13:04:47 +0800 http://black-bs.blog.banjig.net/post.php?post_id=109710