Аравдугаар сарыг энэ хэдэн шүлгээр эхлэв.
Өглөө.
Бийрээ тэр татлаж
Ертөнцийн өнгө хүйтрэв.
Цонхон доорх цэцэгс
Унасан навчинд шивнэнэ
Чишшш. !
2008 оны 10 дугаар сар 2
Сэрүүлгээ андуурч тавиад
Шал өөр ертөнцөд сэрчихлээ
Хүлээсээр...
2008 оны 10 дугаар сар 2
Цаасан дээр бүжсэн латин бүсгүйг
ахин сөхөж харлаа,
одоо ч би билэн биш байна,
2008 оны 10 дугаар сар 2
Намарын сүүлч
Үүрээр...
Манан дунд цэцэгс
Юугч юм шивнэлднэ
Амьсгалаа түгжин чагнавал
Диваажингийн тухай...
2008 оны 10 дугаар сар 2
Өвөл
Бороо орохыг хүлээж
хурдны зам дээр зогсно
Бурхантай очиж заргалдмаар
тийм хүйтэн өдөр.
2008 оны 10 дугаар сар 2
Тэндээс үсрэхээс өмнө
Тамхиа татаж дуусгав
Тэгээд нүдээ аниж
Хоёр гараа алдлав
Айдасын мөн чанар
Илэрхийлэлгүй их тэсрэлт шиг...
Агаарт бие минь утаа шиг уугиж
Унахдаа яг үнс шиг...
Ширээн дээрээ гарч зогсоод
Удаан гэгч нь төсөөлөв
Сэрт хийтэл сэрүүлэг дугарч би гэнэт
Шал өөр ертөнцөд сэрэв.
2008 оны 10 дугаар сар 2

Сэтгэгдэлүүд:
Ugluu bur uur yurtuntsud serehee medseer bj bi
Ul tanih udruudiig unuudruur duusah yum shig l itgeh...
Манан дунд цэцэгс
Юугч юм шивнэлднэ
Амьсгалаа түгжин чагнавал
Диваажингийн тухай...
гоё. Магад диваажинд цэцэгс л байдаг байх
Сэтгэгдэл үлдээх: