Sunday Service

                         Хуучин дэвтрээ сөхөж суугаад энэ шүлгийг оллоо. Миний хувьд эртний шүлгүүдийн нэгд тооцогдох эд дээ. Sunday Service гэдэг нь Христ гаралтай шашнуудын хувьд нэг ёсны цугларал, бурхантай хийх уулзалт юм л даа. Ер нь бүтэн сайн өдөр бол бурханы өдөр гэж Христүүд үздэг. Миний санахнээ энэ шүлгийг би нэг бүтэн сайн өдөр л уулзалтан дээр бичсэн санагдаж байна.

 

 

Бүтэн сайн өдрийн өглөө сүмийн хонх

Бяцхан суурийнгийн дээгүүр тахиа донгодох мэт дуугарлаа

Бүтэн нойргүй хоносон номологч аль эрт босоод

Мөргөл үйлдэж сэтгэлээ бэлтгэлээ

 

Цугласан олон тарахдаа

Еваг алим идсэнд нь зүхэцгээв

Ариун сүмийн хаалгийг хаагаад

Номлогч гэртээ харьж эрт орондоо оров

Зүүдэндээ номлогч залуу бүсгүйтэй учирч

Зүүдэндээ тэр өөрийгөө диваажинд байна гэж боджээ 

 

Даваа гаригийн өглөө номлогч эрт сэрэв

Нөмөрч хоносон даавуун хөнжил

Норсон байв

 

Орны дэргэд ширээ

Ширээн дээр ариун библи

Сөхөж харвал ишлэл үг:

“Нүгэлгүй хүн үгүй”.

Тайлж уншивал: бид бүгд ижилхэн

Алимны модноос ургасан жүрж.

                                                                2005.09.30

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2008-10-02 06:57:25
har usnii min dolgiond hol aldaj hartsnii min erguulgend namriin navch shig unaj haluun zurhniihee toliton deer minii neriig bich
2. Ууудам | 2008-10-02 09:52:12
ха ха. Надад бас иймэрхүү бичсэн юм байдгийн. Бас л тэр өдөр бичиж байсан. Номлохын өмнө нэг эмэгтэй рүү их л хачин харж байсан даа. Тэгээд л мэлмий хэзээ ч худлаа хэлддэггүй гэдгийг би ухаарч байж билээ.
3. bold0518 | 2008-10-03 04:55:43
хэхэ
4. IIra (зочин) | 2008-10-04 00:36:20
muu nomlogchiig onigoond oruulaad haytsan bnshde
5. IIra (зочин) | 2008-10-04 00:39:56
yeva alim idsenu honjil ni norsonu ntr kk
6. IIra (зочин) | 2008-10-04 00:41:51
sta com gatsaad baahan dartsan chin bugd ortson bnshd hehe
7. sn_ariunaa (зочин) | 2008-10-05 14:20:13
hehe yu gehew dee,

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.