Ийм нэгэн бодол...

Өлсөглөнд нэрвэгдэж
Өвчинд эдэгдэж
Газар хөдлөж
Галт уул дэлбэрч
Усны түвшин нэмэгдэж
Улс бүхэн живээд
Царцааны нүүдэлд дарагдаж
Цэцэг, навч, ургамал бүхэн үхээд
Хүчит хар салхи дэгдэж
Хүний иргэншил мөхөхийн цагт
Тахианы, нохойны, гахайны,
Тарвагны, зарааны, үнэгний,
Шоргоолжны, мэлхийний, шавжны
Шувууний, чононы, загасны,
Үнээний, тэмээний, ямааны,
Үлэг гүрвэлийн, арслангийн, могойны
Алиных нь ч иргэншил тогтож болно.

Заримдаа би энгэж бодохоор өөрийгөө
Зараатай, тахиатай, нохойтой, гахайтай,
Шоргоолжтой, мэлхийтэй, шавжтай,
Шувуутай, чонотой, загастай, жоомтой,
Үхэртэй, тэмээтэй, ямаатай, мортой, хоньтой,
Үлэг гүрвэлтэй, матартай, могоотой, аалзтай,
Үнэндээ ямар ч ялгаагүйгээ мэдэрдэг.
                           2006.03.23
 

Сэтгэгдэлүүд:

1. uiten | 2008-09-17 15:13:04
YALGAATAI HEN BAIDIIN BOL Oh bi yum bn Aliniih n ch turuld bagtadgui mangar
2. Hi (зочин) | 2008-09-17 15:43:16
чи "Санниковын газар" гэдэг ном уншиж байсан уу? надад бас яг ийм мэдрэмж төрж байсан шүү
3. Ууудам | 2008-09-17 15:59:44
Ялгаагүй. Ялгаатай нь чи тийм байна гэж харж байгаад байгаам.
4. Заяа (зочин) | 2008-09-27 12:50:24
Чиний шүлгүүд дажгүй санагдлаа. Наанадаж мэнд мэдчихдэг цаашлаад яриа дэлгэдэг болвол ямар вэ? Миний блогтой танилцаарай. Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.