***
Гүйцээ! Энгээд дуусгая бичих зүйл үнэхээр үлдсэнгүй. Дэвтэрээ хаав.
Гэтэл, би дэвтэрээ ахиад л сөхөх хэрэгтэй болж
Тэнд... цэг тавихаа мартчихаж.
2008.2.29
***
Хоёр шөнө
Бороо орлоо
Модод бүр цөхөрчихөж.
2008.03.01
***
Cанамсаргүй зүйл гэж байдаггүй юм
Санаа алдалт ч хүртэл, тавьсан цэг ч хүртэл
Утга учиртай.
2008.02.29
***
Эх орноо санаж байна уу?
Орцны шалаа санаж байна
Орой болгон би суудагсан.
2008.2.29
***
Цонхны шилэнд наасан уруул дээр
Цочтол, цус амтагдтал хүйтэн шимнэ.
Сүүлчийн цас...
2008.03.03

Сэтгэгдэлүүд:
Цочтол, цус амтагдтал хүйтэн шимнэ.
Сүүлчийн цас...
энэ нь илүү таалагдав
Цочтол, цус амтагдтал хүйтэн шимнэ.
Сүүлчийн цас...
ГОЁ...
Сэтгэгдэл үлдээх: