Сэтгэл

Харанхуй сэтгэлийн минь өрөөг

нэвт гэрэлтүүлэгч ганц цонхныхоо өмнө

Хамаг сайн сайхан бүхний төлөөлөл болгож

тансаг үнэр, дур булаам үзэмжит цэцгийн үрийг тариад би

Шөнөөр ч унталгүй дэргэд нь суугаад дуу аялаж

Шарх сорви болсон зүрхээ нуун байж усалдаг.

 

Харамсалтай нь:

Хэчнээн хайрлаж, халамжлавч

Хайран цэцгийн хэлхээ минь ургасангүй,

Хэчнээн арчилж, уславч

Сүрчгийн үнэрээ анхилуулсангүй.

 

Харин-

Төгөсгөлгүй шөнө мэт харанхуй сэтгэлийн минь дотор

Түлхүүргүй түгжээтэй төмөр хаалга бас бий.

Тийшээ би нэг ч удаа зүглээгүй атал

Тэр өрөөгөөр дүүрэн шарилж ургасан байна.    

2008 оны 10 дугаар сар 13

 

  

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-03-25 05:48:17
СОНИН ШИЙДЭЛТЭЙ ШҮЛГҮҮҮД ШҮҮ
2. kafka | 2009-08-18 02:38:40
yamar goyo ungu ayas nadad iim l shulegnuud taalagddag...
3. үйтэн | 2009-08-18 04:41:12
буцаагаад нээчихээ юу . Ашгүй дээ. За юу хийгээд явна.
4. Ууудам | 2009-08-20 10:23:59
Сайн уу? Үзэгдэж харагдахгүй байсан. Блогоо нээсэн чинь сайн байна шүү. завгүй л байгаад байгаамуу. Энэ шүлэг догь болжээ.
5. bold0518 | 2009-08-20 12:11:17
Sain. Harin tiimee zaw muutai l bailaa. Mongold 14 honood irlee. Udahgui shine nom gargah ajildaa oroh geed l baij baina. Ta hed sain u?
6. Agai | 2009-10-10 03:28:37
Храмсалтай гэвч ...тэр харамсал хааяахан ууль шувууны зүрхэнд хань болдог байхаа
7. Lily | 2009-10-17 07:11:15
haramsaltai

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.