1. Хайр
Хамрын ханиад, хатгаа, үрэвсэл, шиг
Хүндэрвэл хорт хавдар шиг-
"Хайр" бол нэгэн төрлийн өвчин"
Чиний туссан-
Надад халдварласан-
Ээжийн оношилсон-
тийм л өвчин.
Хүнийг хайрлах нь:
Өвдөхийн нэр
Хүнээр хайрлуулах нь:
Шаналахын тохио
Удвал урхагшидаг энэ өвчнөөр
Зөвхөн үнэнч хүмүүс л өвчилдөг.
Ухаангүй дурласан нэгний дүр эсгэцгээх бусад хүмүүсийн харин
Учрыг нь би огтхон ч ойлгодгүй!
2008 оны 12 дугаар сар 14
2. Дурлал
Дурласан хүний амнаас
"Чиний төлөө !" гэх үгс
яаж гардгийг
Би ерөөс ойлгодгүй.
" Чиний төлөө би үхье!"
" Чиний төлөө ууя!
"Чиний төлөө золиослоё!..."
Яагаад хүмүүс ийм хуурамч байдгийг
Яаж тэд илэрхий нэгнийгээ мэхлэхээс ч
ичэхгүй байж чаддагийг
Надад хэн хэлж өгөх вэ?
Би яаж сурах вэ?
...Миний төлөө үхээч!
...Миний төлөө уугаач!
...Миний төлөө золиослооч!
2008 оны 2 дугаар сар 4
Энэ 2 нь тусдаа, бие даасан шүлгүүд шүү.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: