2009-02-12 11:26:45
Wish You Were Here
Сууж буй сандалын ард
Сууж буй бүсгүйн
Сонсож буй үеэ өнгөрөөсөн хөгшин хамтлагийн
Мартагдалгүй үлдсэн дуун дэхь
Хэн нэгнийг үгүйлсэн үгс:
Wish You Were Here
Гадаа бороо орж байна
Бороо ороход би дуртай
Гэвч энэ бороо тэнгэрт
Уйлж буй бурханы
Нулимас мэт гашуун
Wish You Were Here
Нойтон гудамж-эль хуль: шөнө дунд
Норсон дэвтэр-царцсан үзэг: даарсан сэтгэл
Арилсан бороо-дууссан дуу-
амнаас үл гарах тэр үгс:
Wish You Were Here
ахиад л бороо.

Сэтгэгдэлүүд:
Гэвч энэ бороо тэнгэрт
Уйлж буй бурханы
Нулимас мэт гашуун
гоё мөрvvд байна. гэхдээ би бурхан гэж байхгvй гэж боддог болохоор, мммм, шувууны нулимс гэсэн бол бvvр таалагдах ч байсымуу гсн, лол.
Сэтгэгдэл үлдээх: