2008-12-31 17:05:05
***
Би ганцаараа
Чи ганцаараа
Бид уг нь олуулаа
Гэсэн ч бид сохор
Тиймдээ ч ирээдүй харанхуй
Гэрэл гэгээ хаана байгаа тухай
"Аугаа эх оронч" л мэднэ
"Аугаа эх оронч"
Бидний төлөө үхнэ гэсэн
Амьдрал тэгээд удахгүй сайжирна
Ардчилал хэмээх жүжиглэсэн тоглолт
Алга ташалтаар дүүрэн өндөрлөнө
"Аугаа эх оронч" бидэнд
Өнөөдөр өмссөн, маргааш өмсөх
Өөрийнхөө оймсоо тайлж өгчихөөд
Хөл нүцгэн алхана гэсэн
Тэгээд бид ахин өвөг эцгээсээ
Өнгөрсөнд л байсан жаргалын тухай
Сонсох хэрэггүй болно.
Би ганцаараа
Чи ганцаараа
Бид уг нь олуулаа
Харамсалтай нь бид эрх чөлөөг хэзээ ч мэдэрч үзээгүй
Харж барьж үзээгүй тэр үнэт эрднэсийн төлөө хэн хэн маань даанч тэмцэхгүй!
2008 оны 12 дугаар сар 27

Сэтгэгдэлүүд:
Би ганцаараа
Чи ганцаараа
Бид уг нь олуулаа .. энэ ч ууг нь тийм л дээ.
ОДОО ГАДУУР ЯВНА. БАС Л ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ БАЙХ.
Сэтгэгдэл үлдээх: