Анна Ахматова

        Анна Ахматоваг яруу найраг сонирхдог хүн болгон л гадарлах байх.  Түүний шүлгүүдийг нь мэдэхгүй гэхэд нэрийг нь бол хаа нэгтэй сонссон л байж таараа. Үнэхээр ч Ахматова бол 20-р зууны Орос орны  яруу найрагчдаас нэр алдраараа хол тасарсан гайхалтай найрагч. Харамсалтай нь хаалттай нийгэмийн хар гайхаар их ч зовсон.  Гэлээ гээд тэр өдрүүдийг шүлгийнхээ хүчээр давж гарсан буй заа.

      Дээрх хоёр шүлгийг амласныхаа дагуу Ахматовагийн англи хэлээр орчуулагдан гарсан номноос хөрвүүллээ.  

 

                              Сүүлчийн хундага

Хаягдаж алдагдсан гэрийнхээ төлөө би ууж байна

Хилэнцэт амьдралынхаа төлөө

Хоёулаа атлаа ганцаардах ганцаардлынхаа төлөө

Хамгаас гойд сайхан ирээдүйн чинь төлөө ууж байна

 

Хуурч мэхлэсэн уруулын чинь төлөө

Харц чинь үхэл шиг хүйтний төлөө

Хорвоо аз жаргал үгүй муу муухайн төлөө

Хайр, энэрлээ бурхан биднээс хармалсны төлөө

                                                                  ууж байнаа!

 

                                           ***

                        Би зөв цагтаа мэндэлсэн...

Эсэн мэнд би зөв цагтаа төрсөн, бүхий л үеэс,

Энэ эрин үе минь л надад цорын ганц адислагдсан

 Харамсалтай нь аугаа хүчит бурхан хөөрхийлөлтэй ядуу миний сүнсийг

Худал хуурмаггүйгээр хорвоод эс амьдруулав

 

 

Тиймээс ч орон гэр минь цэв хүйтэн байна

Тиймээс ч  олон олон найз нар минь

Үдшийн бүрийд гунигт шувууд мэт

Үнэндээ газарт хэзээ ч байгаагүй хайрын тухай дуулж байна.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. ollie | 2008-12-11 14:57:11
ааанх, ийм шvлэг байсын бий вий. гоё шvлэг байна ..,
2. bold0518 | 2008-12-11 14:58:03
teh
3. nominarisha (зочин) | 2008-12-11 15:11:21
au daa Amuriin dolgio tuunii shuleg xoert
buubeilegdej xuuxed nas mini ongorch dee
4. bold0518 | 2008-12-11 15:14:13
haana ussun yum be?
5. embi | 2008-12-11 15:19:14
Мундаг шүлэг байна аа
6. bold0518 | 2008-12-11 15:24:32
tiim shuu
7. bold0518 | 2008-12-11 15:24:42
tiim shuu
8. nominarisha (зочин) | 2008-12-11 15:34:34
Хабаровск
9. Нэмүүлэн | 2008-12-11 15:37:28
тэр сүүлчийн хундага-н 3 өөр хүний орчуулгыг уншиж байсын байна
10. bold0518 | 2008-12-11 15:38:21
hehe tiimu? aldartai shuleg l dee, bi ih durtai
11. bold0518 | 2008-12-11 15:40:56
Hytadin zuun heliin deer baidag mun uu? Хабаровск gej
12. Нэмүүлэн | 2008-12-11 15:45:21
харин их алдартай л юм байналээ
энд чинь оруулчихлаа уучлаарай, хүмүүс ч харьцуулаад хараг


М. Саранцэцэгийн орчуулга

Ханхайж хоосорсон гэрийнхээ төлөө
Хатуу ширүүн амьдралынхаа төлөө
Хоёулаа мөртлөө ганцаардлын төлөө
Хонгор чинийхээ ч төлөө би ууж байна

Хайхралгүй хуурсан уруулын чинь төлөө
Хайргүй хүйтэн харцны чинь төлөө
Амьдрал дэндүү энэрэлгүйн төлөө
Аз жаргалыг бурхан хайрлаагүйн төлөө
Би ууж байна.[




Л.Дашнямын орчуулга:

Хоосорч хонхийсон орон гэрийнхээ төлөө,
Хорлонт зуунги амьдралын минь төлөө,
Хоёулаа суугаа хэрнээ ганцаардахын төлөө,
Хонгор минь чинийхээ төлөө энэ хундагыг өргөе өө.

Надаас урвасан хуурамч уруулын чинь төлөө,
Нас нь цөглөсөн хүйтэн харцны чинь төлөө,
Бурангуй бөгөөд хатуухан хорвоогийн төлөө,
Бурхан биднийг авраагүйн төлөө энэ хундагыг тогтооцгооё оо.




Д.Урианхайн орчуулга:

Байдгаа тонуулсан орон гэртээ харуусахын учир,
Бачим хохь амьдралдаа хорсохын учир,
Хоёулаа суугаа ч ганцаардахын учир,
Хонзогнож үнссэн уруулд мэхлэгдсэний учир,
Хохимой хүйтэн харцанд дагжихын учир,
Хорвоо хахир агаад гүжрийн учир,
Хотлыг аврагч Бурхан эс аварсны учир,
Үнэнээ хэлэхэд
Үүрд чамайг дурсахын учир,
Үгээ барж, сүүлчийн хундагаа хөнтөрье.
13. bold0518 | 2008-12-11 15:48:35
hehe bayarlalaa,
14. Ууудам | 2008-12-11 15:57:43
Урианхай гуйах нь таалагдлаа
15. nominarisha | 2008-12-12 08:14:18
уранзохиолын орчуулга их хүнд ажил шүү . Аль алин сайхан болжээ .
16. uiten | 2008-12-17 19:36:35
болд, нэмү 2 т баярлалаа -р
17. kafka | 2009-03-17 11:47:15
huue anh udaa orj irj bgaadaa gutarch bn saihan blog... yaruu nairag ... Boldsaihaan chamd amjilt.. Anna Ahmatova ch uneheer yaruu nairagch shuuu!
18. geeg (зочин) | 2009-08-15 22:55:53
sarantsetsegiinh n iluu taalagdlaa.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.