Бурханы хүсэл

Асаалттай ширээний гэрэл минь хөшиг шиг болохыг хүсэж унтартлаа бясалгаж  

Атаархалд автсан хөшиг цонхоор цас будархыг харж санааширна   

 

Цасанд үргэлж уруулын будаг болох улаан шунал нуугдаастай байсан

Уруулын будаг харин уруул үнсэхгүй үхэхсэн гэж хүснэ

 

Хананд наасан зураг дандаа галд шатаж байна гэж зүүдлэнэ

Зурган дээрх нүцгэн хүүхний инээсэн нүд улам бүр тодорч ирнэ

 

Цонхны өмнө тавьсан кактус загасны аквариум руу чилтлээ ширтнэ

Аквариум доторх хиймэл өвс шувуу болж нисэхийг мөрөөднө  

 

Хагас сайн өдрийн өглөө бурхан арван цагт босч

Хагас дутуу амаа угаагаад хар зах руу яаран гарсан

Зүрх, уушиг, тархи, толгой, нүд хөмсөг, уруул, хуруу

Хамаг эд эрхтнийг минь тэндээс хямдхан бөөндөж авсан

Зав муутайгаасаа намайг халтуурдаж тэр бүтээгээд 

Төрөхөд минь өөрийн хүслээ чихэнд минь шивнэсэн.

 

Дэвтэр минь эр бэлэг эрхтэн болохыг мөрөөдөж

Дэвтэр дээрээ би алимны мод зурна.

                                                       2008 оны 9 дүгээр сар 30

Сэтгэгдэлүүд:

1. urna (зочин) | 2008-12-09 10:53:26
vnexeeriin sonirholtoi etgeedeer setgesen bnaa.
2. bold0518 | 2008-12-09 10:56:00
bayarlalaa,
3. Nyamka | 2008-12-09 11:38:07
Төрөхөд минь өөрийн хүслээ чихэнд минь шивнэсэн...
Мундаг сэтгэлгээтэй юм байна ш дээ.. тэгж санагдлаа...
Ёстойл бурханы гэмээр хүсэл мэт
4. Арима | 2008-12-09 12:18:36
таалагдлаа...
5. bold0518 | 2008-12-09 12:19:17
sain baina. kkk
6. bataa123 | 2008-12-09 12:24:31
зураачийн урлаан гэж
7. Ууудам | 2008-12-09 12:32:53
Зав муутайгаасаа намайг халтуурдаж тэр бүтээгээд

Төрөхөд минь өөрийн хүслээ чихэнд минь шивнэсэн.
........... заваан залхуу амьтаны бүтээл бас л түүн шиг үү
8. bold0518 | 2008-12-09 12:36:21
Залхуудаа биш ээ! заваан ч биш!
Зав муутайгаасаа л тэр. "God is not all good" гэсэн энгийн биш сэтгэлгээ бас байдаг л даа. Хэн мэдэхэв. Шүлэг бичнэ гэдэг нүгэл мэт. Гэхдээ энэ бол миний хувьд бурханы хүсэл... тийм л санаа.
Алимны мод юуг бэлэгддэг билээ?
9. Ууудам | 2008-12-09 12:40:56
Ха ха. Эрх чөлөө
10. bold0518 | 2008-12-09 12:42:42
хаха
11. bold0518 | 2008-12-09 12:43:08
эрх чөлөө эсвэл нүгэл ч гэж хэлж болно
12. ollie | 2008-12-09 12:47:07
алимны мод чинь нөгөө Адам Евагийн vйлдсэн нvглийг бэлгэддийн бишvv? :р
13. Nyamka | 2008-12-09 12:47:20
юуйн?
14. Ууудам | 2008-12-09 12:48:41
Төгс төгөлдөрийн мод ха ха
15. Nyamka | 2008-12-09 12:51:12
хаха
16. tsenxer_shuvuu | 2008-12-09 13:18:59
хаха, гоё гоё... Сонин сэтгэсэн байн шүү нээрээ, халтуур бурхны бүтээлүүд ээ гэж...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.