Үхлийн тухай

Хоёр сар завсарласны эцэст блогоо ахин нээж байна. Энэ удаад зөвхөн өөрийн шүлэг гэлтгүй бусдад хуваалцахыг хүссэн бүхий л зүйлсийг бичих болно.

Амьдрал бол өнчин

Миний туссан хорт хавдар

Аль эсвэл бурханы хэлсэн онигоо

Үхэл бол сүүлчийн инээд

 

Хэзээ үхэхээ мэдэхгүйгээр

Маргаашийг угтах гунигтай

Хэнд итгэхээ ойлгохгүй

Үг хэлэх уйтгартай

 

“Явахын тулд ирсэн

Ирэхийн тулд явлаа”

Яг одоо ирлэгийн илч над дээр илгээ гэхэд

Өөртөө хэлэх сүүлчийн үг минь

Энэ!

                              2008 оны 12 дугаар сар 4 

 

Сэтгэгдэлүүд:

1. tsenxer_shuvuu | 2008-12-08 14:56:39
Хөөх хэн хүрээд ирчээ вэ...
Таалагдаж бнаа, энэ шүлэг...
Сүүлийн үед мань өөрийгөө хэн болоод байгаагаа ч мэдэхгүйнэээ... Өөрийгөө алдаад, энд уусаад хэн ч биш саарал амьтан болоод новшроод л явжийн доо...
2. bold0518 | 2008-12-08 14:59:16
Ashgui dee taalagdsan bol, bi ch bas bayartai bna.
yagaad uuriiguu aldaa we? tegej bolohgui shu de.
3. Арима | 2008-12-08 15:04:55
har shulguud amiljee..
4. ollie | 2008-12-08 15:05:10
өө энэ бол ёстой гоё шvлэг байна. энд тэндээс нь ишлээд байхаар юмгvй, бvхлээрээ мангар гоё шvлэг байна ..,
5. bold0518 | 2008-12-08 15:06:58
zunduu ih bayarlalaa, Olie, tsenger shuwuu, arima, bas bus haraahan unshij amjaagui bga humuust.
6. bataa123 | 2008-12-08 15:35:06
гоё хэлжээ
7. uiten | 2008-12-08 16:31:24
блогоо хөтлөөд эхлээ юу?
Хэзээ үхэхээ мэдэхгүйгээр

Маргаашийг угтах гунигтай

Хэнд итгэхээ ойлгохгүй

Үг хэлэх уйтгартай

төхх
8. monjigo | 2008-12-09 02:39:04
Amidral ... zugeer haa negteigees ilgeegdsen beleg... husvel chi teriig ooriin duraar edlene... bas hussen uedee hagatsaj chadna... harin ...
9. tsenxer_shuvuu | 2008-12-09 09:28:25
Ugluunii mend... hehe, yaagaadiig n ch medq, namaig ahui uusaad uusgaad l bh shg... Blogiin ner chn mongoloorooo bsan n iluu aytaihan ch yumuu...
10. bold0518 | 2008-12-09 09:56:38
harin tiim baigaa biz dee.
end oroi bolj bna daa. Ahuid uusah muu sh dee, hehe, nom unshih l uusahgui baih hamgiin sain arga baih shu
11. Ууудам | 2008-12-09 10:05:15
За амжилт. Хар шүлгэнд хааяа умбах сайхан
12. bold0518 | 2008-12-09 10:13:13
өө баярлалаа. Уудам хүртэл ороод ирчихсэн байна шд хэхэ
13. nominarisha (зочин) | 2008-12-09 13:34:26
Тэнгэр газар
Тэнгэс уулнууд
Би бас чи
Бид явахын тулд ирсэн гэж үү
Ирэхийн тулд явна гэж үү
Эргээд төрнө гэж үү
Эсвэл хоосондоо оршино гэж үү
Наргүй дэлхий
Навчгүй модод
Намайг хамгийн ихээр гунисан байхад
тодордог гэдэг гоо үзэсгэлэн
Үс бүрийн минь гуниглан мэгших чимээ
Үүдэнд чинь очоод хаалгийг чинь цохиж байна
Үхэл гэгч хамгийн сүүлчийн инээмсэглэл биш гэж нотлох гээд
Үлдсэн бүх эд эс минь энд бархирч байна .....
Энд ....
14. nominarisha (зочин) | 2008-12-09 13:52:27
Зүгээр би маргаашийн төлөө амьдрах дуртай
Зөн совин минь намайг хуураад тэнд би үхсэн ч яахав
Зүрх минь цохилхоон болих эцсийн мөчид
Зүгээр намайг дурсахгүйгээр үүрд мартсан ч яахав

Хэн нэгэн надад итгэхгүй ,би бас тэндэнд итгэхгүй
Хэсэгхэн зуур ганцаардалд автаад шүлэг бичсэн яахав
Яг л миний шүлэг шиг хийсвэр ертөнцийн салхинд
Яахаан мэдэхгүй сэтгэлүүд дэнслэн догдолсон ч яахав .

Хүсэл минь газраар хөглөрч хүний гутал арчсан ч яахав

Мөрөөдөл чинь мөртүүд чинь намайг хөглөхөд би бүхийг .......
Бүхийг .....
мартаад дахин шинээр .............

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.