Тэмдэглэл

   

    Өөртөө үнэнч байх гэж юу гэсэн үг юм бэ? Өөрөөсөө тэр энгэж асуулаа. Түүний өмнө таних танихгүй хүмүүс ярих ярихгүй юм ярьцгаана. Ууж идэцгээнэ. Ихэвчлэн л цагаан архи тэгээд пиво, ундаа, цэвэр ус бас тамхи. Тамхины утаа сааралтсан энэ л өрөөнд тэд орой болгон уудаг. Уулзах гэж биш үнэндээ уух гэж л уулзацгаадаг.  Уух нь согтохын тулд, согтох нь  солиорхын л төлөө. Удахгүй энд хэн нэгэн нь хэн нэгнийгээ хүчинднэ. Уусан архиа буцааж гаргана. Үүндээ тэд учиргүй дуртай.

 

       Өөртөө үнэнч байх ямар хэрэгтэй юм бэ? Тэдний ярианы сэдэв огцом өөрчлөгдөв. Хүйтэн өрөөний буланд хүнд анзаарагдчихгүй гэсэндээ чимээгүйхэн сууж байсан гэмгүй түүний тухай тэд ам уралдан ярьцгааж эхэллээ.

Би яг янхан шиг!

Яриаг хүчиндэгч эхлүүлжээ. Тэд ойлгож байгаагүй, ойлгохгүй ч үгүй. Тэдэнд ойлгуулах гэж адгалвал тэр өөрийгөө доромжилсон болно. Шоолсон, гайхсан өнгө аясаар түүний тухай бусад нь үргэлжлүүлэн ярьцгаана. Хэн нэгэн нь юуг ч юм хэлээд дуусахад араас нь түүнийг шоолсон инээд залгана. Тэдэнд их сайхан байгаа.   

      Хүн бол хамгийн өөдгүй хуурамч амьтан гэдгийг тэр бүүр анх 6 настайдаа л олж мэджээ. Түүнээс хойш өөртөө үргэлж үнэнч байна гэж амласан юм. Үнэнч байх гэсэн амлалтандаа хүрэхийн тулд тэрээр өөрийгөө байнга шүүдэг. Би үнэхээр л энгэж бодов уу? эсвэл бусад хүмүүсээс энэ бодол минь хамааралтай юу? Өөрөөсөө тэр энгэж байнга асуудаг.  Өөрт төрсөн сэтгэгдлээсээ хэзээ ч ичиж байсангүй, ичихийг ч хүссэнгүй. Тиймээс ч тэрээр өөрийгөө “Янхантай” зүйрлэснээсээ санаа зовоогүй юм. Хүмүүс юу гэх нь түүнд ямар ч хамаагүй. Хамаагүй байсан. Хамаагүй ч  байх болтугай.  

     Өөртөө үнэнч байх гэдэг нь түүний хувьд өөрийгөө шудрагаар үнэлхээс эхэлнэ. Бусад хүмүүс түүнд баярлаж болно, гомдож болно, түүнийг харааж болно, ерөөж ч болно. Гэвч энэ бүхэн түүнд чухал биш. Хамгийн чухал нь тэр өөрөө л өөрийгөө үнэнчээр дүгнэнэ. Учир нь тэр л өөрийгөө хэнээс ч илүү сайн мэддэг.

Урд насандаа би хөлсний алуурчин байсан!  

     Өөртөө үнэнч байснаараа юуг олох юм бэ? Магад юуг ч олохгүй байж мэднэ. Өрөөнд тамхины нэвширсэн үнэр ханхийнэ. Тасрах нь тасарч. Харих нь харьж. Тэд явлаа гээд түүний сэтгэл хоосрохгүй. Түүнийг хүмүүс гаж донтон мэтээр ойлголоо ч түүний сэтгэл зовнихгүй. Үүнд л утга учир нь байна. Сонсдог хөгжимийнхөө төлөө, бичсэн шүлгүүдийнхээ төлөө, хэлсэн үг, харсан харцныхаа төлөө, хэн нэгнээр сэтгэцийн гаж донтон хэмээн хочлуулж ч болно. Гэсэн ч түүнд хамаагүй.  Утга учир нь үүнд л байна.

2008 оны 12 дугаар сар 8

St. Louis, MO

       

 

 

     

 

Сэтгэгдэлүүд:

1. ollie | 2008-12-08 14:41:57
тэхх .., хэн юу гэж бодож, юу гэж ярих нь ямар ч хамаагvй. падлий байхгvй. тонилог цаашаа ..,
2. bold0518 | 2008-12-08 14:45:37
txs ollie, Uulzalgui udlaa shu.
3. ollie | 2008-12-08 14:49:33
харин тэгж. яагаад бичихгvй удаад байна даа ..,
4. bold0518 | 2008-12-08 14:54:32
харин тэх. Уул нь бичихгүй байгаадаа ч гол нь биш л дээ. Бичсэн болгоноо post-хийх л харамсалтай юм.
5. tsenxer_shuvuu | 2008-12-08 15:00:39
Хмм... Ингэж дотроо л хий цухалдан хашгичхаас цаашгүй л амьдарч байна даа...
6. ollie | 2008-12-08 15:00:51
яагаад харамсалтай гэж?
7. bold0518 | 2008-12-08 15:04:08
harin l dee, bichij duusaad humuust unshuulchih yum bol ter shuleg negent miniih bish bolchihdog. Tiimees l uurtuu yu ch hadgalj awch uldehgui bol haramsaltai. Tiimees ch bi sain bolson gej bodson shulgee post- hiideggui. Ter bol zuwhun minii l umch baih yostoi.
8. bold0518 | 2008-12-08 15:04:44
harin l dee, bichij duusaad humuust unshuulchih yum bol ter shuleg negent miniih bish bolchihdog. Tiimees l uurtuu yu ch hadgalj awch uldehgui bol haramsaltai. Tiimees ch bi sain bolson gej bodson shulgee post- hiideggui. Ter bol zuwhun minii l umch baih yostoi.
9. bold0518 | 2008-12-08 15:05:17
harin l dee, bichij duusaad humuust unshuulchih yum bol ter shuleg negent miniih bish bolchihdog. Tiimees l uurtuu yu ch hadgalj awch uldehgui bol haramsaltai. Tiimees ch bi sain bolson gej bodson shulgee post- hiideggui. Ter bol zuwhun minii l umch baih yostoi.
10. ollie | 2008-12-08 15:09:11
хэхэхэхэ, гэхдээ тэгтлээ хувиа хичээж болохгvй ээ ..,
11. bold0518 | 2008-12-08 15:09:53
ene huwia hicheeh gej uu?
12. ollie | 2008-12-08 15:11:59
тийшдээ, чиний бичсэнийг уншихыг хvсдэг бусдыгаа бодохгvй, аль сайныгаа л өөртөө vлдээгээд байхаар чинь хувиа л хичээгээд байна ш дээ .., :р
13. bold0518 | 2008-12-08 15:19:05
hehe, hezee neg udur bugdiig ni unshuulnaa.
14. ollie | 2008-12-08 15:20:44
за тийм ч бол яах вэ .., :р
15. uiten | 2008-12-08 16:36:45
Би янхан шиг биш. Би янхан. Үүнийгээ мэдээд удсан. Янхан байх муухай ч үгүй сайхан ч үгүй. Байгаа нь л тэр.
16. monjigo | 2008-12-09 02:35:47
Bi hubia hicheegch, busdiin yah ni nadad hamaagui, tsag ni bolohoor ted ch bas hubia hicheedeg, minii yah ni tedend bas hamaagui!!!
17. Ууудам | 2008-12-09 10:35:42
тэгүүл амьдрал янхандалт уу
18. bold0518 | 2008-12-09 11:07:16
hahaha, naadah chini huwiin shinj chanartai asuult bna. Gehdee zuwhun minii huwid bol tiim gej helj bolno l doo. Amdirna gedeg husehgui zuilee hiihiig l heldeg shuu dee, Hunees ehleed shorgoolj ch hurtel amdirahiin tuld urgelj l huseegui zuilee hiideg. Ynhan gedeg bol hamgiin hetsu ch gesen uuniig l elerhiilj baigaa oilgolt. Tiimeesch amidrah ni ynhandahtai ijil oilgolt baij boloh,
Uguisgej ch bolno l doo.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.